2015 ЭМСЯ -НЫ САЙДЫН ТУШААЛ

1.ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ 2015-07-07энд дарж татаж авна уу?

2.ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙэнд дарж татаж авна уу?

3. ХОРТ ХАВДАРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ энд дарж татаж авна уу?

4. ХӨРӨНГИЙН ҮР АШГИЙГ САЙЖРУУЛАХ ТУХАЙэнд дарж татаж авна уу?

5. ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙэнд дарж татаж авна уу?

6. ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙэнд дарж татаж авна уу?

7. МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙэнд дарж татаж авна уу?

8. УЛСЫН ХЭМЖЭЭНД 2015 ОНД АШИГЛАХ ЭМНЭЛЭГ СУВИЛЛЫН ОРНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙэнд дарж татаж авна уу?

9. ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ энд дарж татаж авна уу?

2014.03.12 өдрийн 76 тоот тушаал

                                                                                                                                           МОНГОЛ УЛСЫН

                                                                                                                                  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

    оны         сарын"^^_ өдөр                                                                                                                   Дугаар ^^

                                                      Удирдамж, хуваарь батлах
                                                         тухай

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрүүл чийрэг монгол хүн” үндсэн зорилт, Цахим эрүүл мэнд стратеги, Эрүүл мэндийн сайдын 2012 оны “Телемедицинээр оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө авахад ашиглах тухай” 392 дугаар тушаал, 2013 оны “Телемедициний үндэсний сүлжээний ажиллах журам батлах тухай” 330 дугаар тушаалын хэрэгжилтийг тус тус хангах зорилгоор ТУШААХ нь:

1.2014 онд Эрүүл мэндийн байгууллагуудтай хийх цахим уулзалт, зөвлөгөөний удирдамжийг нэгдүгээр, хуваарийг хоёрдугаар, чиглэлийг гуравдугаар хавсралтаар тус тус

баталсугай.

  1. Батлагдсан удирдамжийг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллахыг эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжпийн салбар зөвлөлийн дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалаар батлагдсан удирдамжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Ч.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.


Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /А. Эрдэнэтуяа/-д даалгасугай. 080243

Эрүүл мэндийн сайдын тушаал №127

 
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Огноо: 2014/04/22/ Дугаар: 127 Улаанбаатар хот


Эрүүл мэндийн сургалт,
сурталчилгааг эрчимжүүлэх тухай
Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.21, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 123 дугаар тогтоол, Эрүүл мэндийг дэмжих сангийн зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн боловсрол олгох “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг зохион байгуулах ажлын удирдамжийг нэгдүгээр, арга хэмжээг зохион байгуулах зардлын нэгдсэн төсвийг хоёрдугаар, зохион байгуулах ажлын чиглэлийг гуравдугаар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, аймгийн Эрүүл мэндийн газар болон нийслэлийн дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажиллах гэрээний загварыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Аймгийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийг дэмжих сангийн ажлын алба (Ч.Бат-Эрдэнэ)-д, иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа зохион байгуулахад мэргэжил, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (Ө.Ганчимэг)-д тус тус үүрэг болгосугай.

3. Аймгийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга нарт даалгах нь:
3.1 сум, өрхийн эрүүл мэндийн төв тус бүртэй хамтран ажиллах гэрээ байгуулж, үр дүнг тооцох;
3.2 сум, өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө батлах;
3.3 эрүүл мэндийн довтолгооны явц, үр дүнд хяналт тавьж, зохион байгуулалт, арга зүйгээр хангаж ажиллах;
3.4 эрүүл мэндийн довтолгооны явц, үр дүн, санхүүжилтийн тайланг гэрээнд заагдсан хугацаанд Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлэх.

4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийг дэмжих сангийн зөвлөлийн орлогч дарга(А.Эрдэнэтуяа)-д даалгасугай.

Дэлгэрэнгүй...

 

ЗАЙН СУРГАЛТ

 

 

Зочилсон
34
Мэдээллүүд
280
Вэб холбоос
1
Нийтлэлийг үзсэн тоо
58416

Вэб холбоос

2016-11-07