чанарын төлөвлөгөө

         
   

ЧАНАРЫН  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 
       

                             2017 он

 

Зорилт

Дугаар

                  Үйл ажиллагаа

 Хугацаа

Хариуцах  эзэн

Шалгуур

1. Чанарын удирдлага зохион байгуулалтын талаар

1.1

Чанарын албаны  бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн төлөвлөж удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулах

2-р  сар

Ж. Оюунгэрэл

Чанарын бүтэцийг шинэчлэн зохион байгуулсан байна.

1.2

Чанарын багийн бүтэцийг    шинэчлэх

1-р улирал

Тасгийн эрхлэгч нар

Чанарын багийг шинэчлэн зохион байгуулсан байна.

1.3

Чанарын албаны журамд өөрчлөлт оруулах

2-р  сар

Ж. Оюунгэрэл

Журамд өөрчлөлт оруулсан байна.

1.4

Чанарын албаны гишүүдийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх

2-р  сар

Ж. Оюунгэрэл

Ажлын байрны тодорхойлолт шинэчлэгдэж  зарим  ажил үүргийг нэмэлтээр оруулна. 

1.5

Үр дүнгийн гэрээ байгуулах

1-р  сар

Ж. Оюунгэрэл

үр дүнгийн гэрээ байгуулж ажлаа дүгнүүлсэн байна.

1.6

Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулах

2-р  сар

Ж. Оюунгэрэл

Чанарын алба, багийн гишүүдийн хөдөлмөрийн гэрэнд дотоод хяналтын үүргийг нэмж үүрэгжүүлсэн байна.

1.7

Тасаг нэгжүүдийн ажил дүгнэх шалгуур үзүүлэлтэнд чанар дотоод хяналтын асуудлыг тусгах

2-р  сар

Ж. Оюунгэрэл

Чанар сайжруулах  аргын хэрэгжилтийг ажил дүгнэх үзүүлэлтэнд тусгасан байна.

1.8

Эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн ажилтан ажиллагсадын ажил дүгнэх шалгуур үзүүлэлт гаргаж батлуулах

2-р  сар

Ж. Оюунгэрэл

Шалгуур үзүүлэлт батлагдсан байна.

1.9

Зонхилон тохиолдож буй халдварт болон халдварт  бус өвчний тархалтыг бууруулах, эрсдэлт хүчин зүйлсийг багасгах, мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөтгөх ажлыг зохион байгуулж, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

жилийн турш

С. Лхагвасурнаа.

Сургалтын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлсэн байна.

2. Чанар сайжруулах арга хэмжээ хэрэглэсэн байдал

2.1

Сувилахуйн СОРЕ сургалтыг тасаг нэгжээр явуулна.

1-2р улирал

Ж. Оюунгэрэл

СОРЕ төлөвлөгөө хийгдсэн байна

2.3

Ижил мэргэжилтний үзлэгийг эмч мэрэгжилтэнүүд ээр тогтмол хийлгэж  зөвлөн туслах

жилийн турш

Тасгийн эрхлэгч нар

Сар бүр хийгдсэн байна

2.4

Тасаг нэгж бүр өвчлөлийн судалгаа хийнэ.

жилийн турш

Тасгийн эрхлэгч нар

Өвчлөлийн судалгаа хийгдсэн байна.

2.5

Сар бүр чанар сайжруулах аргын хэрэгжилтээр чанарын багуудаас мэдээ авч нэгтгэл хийнэ.

сар бүр

Б. Батжаргал

Чанар сайжруулах аргаар мэдээллийн сан үүсгэсэн байна.

2.6

Алдаа зөрчлийг тухай бүр бүртгэн мэдээлэлийн санг арвижуулах

сар бүр

Б. Батжаргал

Мэдээллийн санд бүртгэл хийгдсэн байна.

2.7

Тоног төхөөрөмжийн  хяналт ашиглалтыг  сайжруулах сургалт хийх

улирал бүр

Э. Ариунболд

эмч мэргэжилтнүүдийн тоног төхөөрөмжтэй ажиллах ур чадвар нэмэгдүүлнэ.

3. Эрүүл мэндийн стандартуудын хэрэгжилт

3.1

Аймгийн нэгдсэн эмнэлгийн  бүтэц үйл ажиллагааны стандартын үнэлгээ хийх

хагас жил

Ж. Оюунгэрэл

Үнэлгээ хийгдсэн байна.

3.2

Тасаг нэгж бүр  эмнэл зүйн стандартаа шинэчлэн батлуулах

1-2р улирал

Ж. Оюунгэрэл

Эмнэлзүйн стандарт

3.3

MNS 4126- 2008 стандартын  хэрэгжилтийг сувилагч нарт хяналт шалгалт хийх

хагас жил

Ж. Оюунгэрэл

Үйлдлийн стандарт хэрэгжилт 90 дээш байна.

3.4

эмчилгээ оношлогооны стандартын хяналт шалгалт хийх

сар бүр

Ж. Оюунгэрэл

Эмчилгээ  оношилогооны стандартын хэрэгжилт 85 дээш байна.

3.5

Тасаг нэгжүүдийн дотоодын хяналтын багийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх

улирал бүр

Ж. Оюунгэрэл

Дотоодын 5 багийн үйл ажиллагаанд хяналт хийсэн байна.

3.6

Цэвэрлэгээ үйлчилгээний хяналт шалгалт хийх

улирал бүр

Ж. Оюунгэрэл

Цэвэрлэгээний стандарт хангагдана.

3.7

Хог хаягдлын  стандартын хяналт үнэлгээ хийх

улирал бүр

Ж. Оюунгэрэл

Хог устгал стандартаар хийгдэнэ.

3.8

Гар угаах стандартаар нийт эмч ажиллагсадад хяналт хийх

улирал бүр

Ж. Оюунгэрэл

Гар угаалтаар хяналт хийгдсэн байна.

3.9

Хагалгааны стандартаар хяналт үнэлгээ хийх

улирал бүр

Ж. Оюунгэрэл

Үнэлгээ хийгдсэн байна.

3.10

НЭҮНЯТ хяналт үнэлгээ хийх

улирал бүр

Ж. Оюунгэрэл

Улирал бүр хяналт хийнэ.

4. Аюулгүй байдал эрсдлийн үнэлгээ хийх

4.1

Тасаг нэгж бүхэн эрсдлийн үнэлгээ хийх

жилийн турш

Ж. Оюунгэрэл

Мэргэжлийн онцлог бүрээр төлөвлөгөө хийгдсэн байна.

4.2

Эрсдлийн түвшин тогтоох

1-р улирал

Ж. Оюунгэрэл

Төлөвлөгөө хэрэгжилт 95 дээш байна.

4.3

Эрсдлийн төлөвлөгөө хийх

1-р улирал

Ж. Оюунгэрэл

Төлөвлөгөө хэрэгжилт 95 дээш байна.

4.4

Эрсдлийн сургалт явуулах

2-р улирал

Ж. Оюунгэрэл

сургалтыг тасаг нэгж бүрт явуулна.

5. Байгууллагын  соел ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх талаар

5.1

Тасаг нэгжийн урсгалыг судална.

сар бүр

Ж. Оюунгэрэл

Урсгалыг шуурхай зохион байгуулна.

5.2

Байгууллагын үнэт зүйлсийг бүртгэн  дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.

сар бүр

Ж. Оюунгэрэл

Байгууллагын үнэт зүйлсийн жагсаалт гаргасан байна.

5.3

Үйчлүүлэгчдийн үйлчилгээ сонголт хийж үйлчилгээ авах эрхийг дэмжиж ажиллана.

тухай бүр

Ж. Оюунгэрэл

Үйлчлүүлэгчийн  сонголтоор  нарийн мэргэжлийн эмч  үзлэгийн  кабинетээр үйчилгээ үзүүлсэн байна.

5.4

Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээг үргэлжүүлэн сургалт үйл ажиллагаа явуулна.

Улирал бүр

Ж. Оюунгэрэл

Эргэх, зөвлөх, угтах тосох үйлчилгээг  хэрэгжүүлсэн байна.

6. Хяналт үнэлгээ

6.1

Цаг товолсон үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааны гүйцэтгэлд тандалт, хяналт үнэлгээ хийнэ

7 хоног бүр

Ж. Оюунгэрэл

Цаг товолсон үйлчилгээний сул цагийг  үйлчилгээнд оруулна.

6.2

Яаралтай болон төлөвлөгөөтэй хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээний заалтанд хяналт үнэлгээ хийнэ.

сар бүр

Ж. Оюунгэрэл

Эмчилгээний заалтанд хяналт хийж зөрчлийг арилгана.

6.3

Хэвтэн эмчлүүлэгчдийн сувилахуйн тусламж үйлчилгээнд хяналт үнэлгээ хийнэ.

сар бүр

Ж. Оюунгэрэл

Хяналт үнэлгээ хийж зөрчил арилгана.

6.4

Дүрс оношлогооны кабенитийн үзлэгийн хүртээмж, чанарт хяналт хийх

7 хоног бүр

Ж. Оюунгэрэл

ЭХО рентген хүлээгдэлгүй үзлэг хийгдэнэ.

6.5

Лаботорийн шинжилгээний үлдэгдэлд дүгнэлт хийж  зөрчлийг арилгах шаардлагатай тохиолдолд арга хэмжээ тооцох

7 хоног бүр

Ж. Оюунгэрэл

Лабораторийн шаардлагагүй болон  үлдэгдэл шинжилгээний тоо буурна.

6.6

  Асаргаа сувилагаатай холбоотой судалгааг сувилахуйн албатай хамтран  зохион байгуулна.

улирал бүр

Ж. Оюунгэрэл

Судалгаа хийгдсэн байна.

6.7

Эмийн талаар баримтлах бодлого, холбогдох хуулиудийн хэрэгжилтэнд хяналт үнэлгээ, шалгалт хийнэ.

улирал бүр

Ж. Оюунгэрэл

Хуулийн талаар сургалт явуулна.

6.8

Өдрийн мэс заслын эмчилгээний батлагдсан жагсаалтын дагуу хийгдсэн ажилбарын үр дүнд үнэлгээ хийх

улирал бүр

Ж. Оюунгэрэл

Жагсаалт батлуулсан байна.

6.7

Ёс зүй, сургалт сурталчилгааны танхимыг тохижуулалт хийнэ.

жилийн турш

Ж. Оюунгэрэл

 Ёс зүйн танхим  байгуулж  үйл ажиллагааг тогтмолжуулна.

6.8

Ахмад залуу үеийн залгамж үеийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажил зохион байгуулна.

жилийн турш

Ж. Оюунгэрэл

Уулзалт зөвөлгөөн зохион байгуулсан байна.

6.9

Сувилахуйн ур чадварын өрөөг өргөжүүлэн эмч эмнэлэгийн мэргэжилтнүүдийн үйлдлийн стандартын арга барилыг сайжруулах үйл ажиллагаанд дэвшил гаргана

жилийн турш

Ж. Оюунгэрэл

Эмч нар ур чадварын кабенитад сургалтанд хамрагдсан байна.

7. Тэргүүн туршлага бүтээлч ажил

7.1

Эмчилгээ оношлогоонд нэвтрүүлсэн шинэ арга техонлогийг  бүртгэн патентжуулна.

улирал бүр

Ж. Оюунгэрэл

Батламж олгосон байна.

7.2

Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх  үйл ажиллагааг зохион байгуулна.

улирал бүр

Ж. Оюунгэрэл

Иргэдэд сургалт хийнэ.

7.3

Ойрын болон алсын дуудлагын цагийн хожимдолыг багасгаж ажиллана

жилийн турш

Ж. Оюунгэрэл

Яаралтай дуудлага 5 минутын дотор гаралт 95 дээш байна.

7.4

Тасаг нэгж бүр үйлчлүүлэгчдэд Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын төлөвлөгөө гаргаж батлуулна.

улирал бүр

С. Лхагвасурнаа.

Төлөвлөгөө хэрэгжилт 95 дээш байна.

7.5

Улирал бүр иргэдэд чиглэсэн нээлттэй хаалганы өдрийг  зохион байгуулна.

улирал бүр

С. Лхагвасурнаа.

Нээлтэй хаалганы өдөр зохион байгуулсан байна.

7.6

Хөтөлбөр хариуцсан эмч мэргэжилтэн бүр хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг ханган биелүүлэх ажлын төлөвлөгөө хийж батлуулна.

2-р сар

С. Лхагвасурнаа.

Хөтөлбөр хариуцсан эмч бүр ажлын төлөвлөгөө хэрэгжүүлсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Боловсруулсан

Хянасан

Хуудасны тоо

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ШАЛГУУРЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ, ТАЙЛАН БИЧИХ ЗӨВЛӨМЖ

 

 

 


Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтээр хийх
өөрийн үнэлгээний зорилго нь тухайн эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа болон
тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд дүн шинжилгээ хийж, магадлан
итгэмжлэлд бэлтгэхэд оршино.
Магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтээр өөрийн vнэлгээ хийх нь тухайн
байгууллага, хамт олон үйл ажиллагаандаа байгаа давуу, сул тал болон тусламж
үйлчилгээний чанарыг сайжруулахад шаардлагатай асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх
арга замуудыг төлөвлөж, хэрэгжүүлэхэд ач холбогдолтой. Түүнчлэн эрүүл мэндийн
байгууллагын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах болон магадлан итгэмжлэлд
бэлтгэх үйл ажиллагаанд ямар хугацаанд, ямар ажлыг хариуцан гүйцэтгэхийг төлөвлөн
хүн бүрийн оролцоог хангаж хариуцлагыг дээшлүүлдэг.
Ингэснээр өмнөх магадлан итгэмжлэгдсэн үетэй харьцуулахад ахиц дэвшил гарч,
энэ нь өөрийн үнэлгээний тайланд тодорхой туссан байх шаардлагатай.
Эрүүл мэндийн байгууллага нь магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийг судалж,
шалгуур үзүүлэлт бүрээр үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийнэ. Өмнө нь магадлан
итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага нь итгэмжлэлийн хугацаанд чанарын
хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, чанар сайжруулах ажлыг тасралтгүй
явуулсан байна. Анх удаа магадлан итгэмжлэлд орох байгууллагууд нь магадлан
итгэмжлэлд бэлтгэх, тусламж үйлчилгээний чанар сайжруулах үйл ажиллагааны
төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.
 Эрүүл мэндийн сайдын 2014 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн “Эрүүл мэндийн
байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт батлах тухай” 07 тоот тушаалын
хавсралтаар дараах шалгуур үзүүлэлтүүд батлагдсан. Үүнд:
1. Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, бүсийн оношлогоо, эмчилгээний төв,
түүнтэй адилтгах хувийн хэвшлийн эмнэлгийг магадлан итгэмжлэх шалгуур
үзүүлэлтүүд;
2. Нэгдсэн эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн төв, түүнтэй адилтгах хувийн
хэвшлийн эмнэлгийг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтүүд;
3. Сум дундын эмнэлгийг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтүүд;
4. Сум, тосгоны эрүүл мэндийн төвийг магадлан итгэмжлэх шалгуур
үзүүлэлтүүд;
5. Өрхийн эрүүл мэндийн төвийг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтүүд;
6. Сувиллыг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтүүд.
Шалгуур үзүүлэлтийн бүтэц
Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт нь 3 бүлэгтэй.
Бүлэг 1. Удирдлага, бүтэц, зохион байгуулалт
Бүлэг 2. Тусламж, үйлчилгээний технологийн мөрдөлт:А.Нийтлэг шалгуур үзүүлэлтүүд: Бүх эрүүл мэндийн байгууллагад
хамаарна.
Б.Өвөрмөц шалгуур үзүүлэлтүүд: Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд
бичигдсэн үйл ажиллагааны чиглэл, төрөл тус бүрээр үзүүлж буй тусламж
үйлчилгээнд хамаарах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ.
Бүлэг 3. Эрүүл ахуйн нөхцөл, халдварын сэргийлэлт, хяналт, техникийн
үйлчилгээ
1. Эрүүл ахуйн нөхцөл, халдварын сэргийлэлт, хяналт
2. Техникийн үйлчилгээ.
Байгууллага нь магадлан итгэмжлэлд бэлтгэх, өөрийн үнэлгээний тайланг бичихдээ
энэхүү гарын авлагыг ашиглана.
Магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтээр өөрийн үнэлгээг хийхэд:
1. Байгууллага нь тусламж үйлчилгээний шатлал, байгууллагын нэршлийг
үндэслэн өөрийн байгууллагад хамаарах магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтүүдийг
сонгож үнэлгээ хийнэ. Үүнд:
-Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, бүсийн оношлогоо, эмчилгээний төв,
нэгдсэн эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн төв (аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл
мэндийн төв, амаржих газар), сум дундын эмнэлэг, сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн
төвүүд нь байгууллагын нэршлийн дагуу хамаарах шалгуур үзүүлэлтүүдээр;
-Улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн
хэвшлийн эмнэлэг нь “Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, бүсийн оношлогоо,
эмчилгээний төв, түүнтэй адилтгах хувийн хэвшлийн эмнэлгийг магадлан итгэмжлэх
шалгуур үзүүлэлтүүдээр;
-Аймаг, нийслэлийн хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл
бүхий хувийн хэвшлийн эмнэлэг нь “Нэгдсэн эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн төв,
түүнтэй адилтгах хувийн хэвшлийн эмнэлгийг магадлан итгэмжлэх шалгуур
үзүүлэлтүүдээр;
-Улсын хэмжээнд болон аймаг, орон нутагт жилийн турш үйл ажиллагаа явуулдаг
рашаан сувилал, сувилал нь “Сувиллын цогцолбор, сувиллын газрыг магадлан
итгэмжлэх шалгуур үзүүлэлтээр;
- Жилийн турш ажилладаггүй аймаг, орон нутгийн рашаан сувилал, сувилал нь
“Улирлын үйл ажиллагаатай сувиллыг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтүүдээр тус
тус үнэлгээ хийнэ.
2. Байгууллага нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд бичигдсэн
тусламж, үйлчилгээний чиглэл, төрөл бүрээр шалгуур үзүүлэлтэд заагдсан
үзүүлэлт бүрээр үнэлгээ хийнэ.
3. Өөрийн үнэлгээний тайланд магадлан итгэмжлэлийн хугацаанд хийсэн үйл
ажиллагааг нэгтгэн дүгнэж бичнэ.
4. Үнэлгээг багаар хийнэ. Өөрийн үнэлгээ нь тухайн байгууллагын үйл ажиллагаа,
тусламж үйлчилгээний чанарыг бүхэлд нь харуулдаг тул үнэлгээг зөвхөн удирдах
ажилтан, чанарын алба/багийн гишүүд бус эмнэлгийн ажилтнуудыг оролцуулан
хамтран хийж, тайланг бичнэ.

5. Өөрийн үнэлгээ үнэн зөв, бодитой байна. Шалгуурын үзүүлэлт бүрээр тайлбарыг
бичих ба тухайн үйл ажиллагаатай холбоотой үнэн зөв, бодит мэдээ, мэдээллийг
цуглуулан дүн шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэж бичнэ.
6. Өөрийн үнэлгээний тайланг товч, тодорхой бичнэ. Шалгуурын үзүүлэлтийн
тайлбарт тухайн асуудлын хүрээнд хийсэн ажлын зорилго, зохион байгуулсан үйл
ажиллагаа, гарсан зардал, ажлын үр дүнг тоо, баримтад тулгуурлан тодорхой
бичнэ. Тухайн үйл ажиллагааг бүрэн гүйцэтгэж, үр дүн гарсан бол шалгуурыг
хангасан гэж үнэлнэ.
7. Өөрийн үнэлгээнд ЭМЯ-ны цахим хуудас (Ил тод байдал булан) дах “Эрүүл
мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагаа” буланд байршуулсан
үнэлгээ хийх оноо тавьсан шалгуур үзүүлэлтүүдийг ашиглана. Байгууллага нь
тухайн шалгуур үзүүлэлтийг үнэлэх оноог өөрчлөн үнэлж болохгүй.
8. Өөрийн үнэлгээний тайланд үнэлгээний багийн гишүүд гарын үсэг зурах ба мөн
тухайн байгууллагын дарга, захирал гарын үсэг зурж баталгаажуулна.
9. Өөрийн үнэлгээний тайланг А4 хэмжээтэй цаасан дээр Arial үсгийн фондоор,
үсгийн өндөр 11, 12-оор бичих ба хэвтээ хэлбэртэй байна.
10.Байгууллага нь магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан гэж
үзвэл магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ гаргана.
Шалгуур үзүүлэлтээр үнэлгээний тайлбар бичих жишээ:
Үнэлэх чиглэл 3:
Тусламж үйлчилгээний чанарын удирдлага
Шалгуур үзүүлэлт 3.6. Үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч, дүн
шинжилгээ хийж, эргэн мэдээлдэг байх.
Үнэлгээний тайлбар: Эмнэлэгт үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдээс (амбулатори болон
хэвтүүлэн эмчлэх тасаг, нэгж тус бүрээр) авсан сэтгэл ханамжийн судалгаанд дүн
шинжилгээ хийнэ. Судалгаа авсан үйлчлүүлэгчдийн тоо ба судалгааны арга, хэлбэр
(асуумж авах, ярилцлага хийх гэх мэт), судалгаанд хийсэн дүн шинжилгээ, дүгнэлтэд
үндэслэн авсан арга хэмжээ, үр дүн, судалгааны нэгдсэн дүгнэлт, эргэн мэдээллийн
талаар товч,тодорхой бичсэн байна.
Судалгааны дүгнэлтийг гаргахдаа хэдэн хүнээс, хэдэн асуумжаар судалгаа авснаас
эерэг, сөрөг хариултын тоо (хувь), сэтгэл ханамжгүй байгаа ямар асуудал гарсныг
нэгтгэн, ямар арга хэмжээ зохион байгуулж, ямар үр дүнд хүрснийг бичсэн байна.
Үнэлгээ: Үйлчлүүлэгчдээс авсан сэтгэл ханамжийн судалгааны жил бүрийн үзүүлэлтийг
харьцуулан үнэлж, сэтгэл ханамжийн эерэг хувь нэмэгдсэн бол шалгуур үзүүлэлтийг
бүрэн хангасан гэж үнэлнэ.
Шалгуур үзүүлэлтийн үнэлгээ
Шалгуур үзүүлэлтийг бүрийг 100, 0 эсвэл 100, 50, 0 оноогоор үнэлнэ.
 Шалгуур үзүүлэлт бүрийг бүрэн хангасан бол тус бүрд 100 оноо өгөх ба онооны
нийлбэрийн дундажаар тухайн үнэлэх чиглэлийн оноо гарна. Харин хувиар тооцож
үнэлэх үзүүлэлтэд оноог тэр хэвээр авна.
 100, 0 оноогоор үнэлгээ өгөх: шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан бол 100 оноо,
үзүүлэлтийг дутуу хангасан ба хангаагүй бол 0 оноогоор үнэлнэ. 100, 50, 0 оноогоор үнэлгээ өгөх: шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан бол 100 оноо,
үзүүлэлтийг хангах талаар арга хэмжээ авсан боловч үр дүн нь гараагүй бол 50 оноо,
үзүүлэлтийн үр дүн гараагүй ба үзүүлэлтийг хангаагүй бол 0 оноо өгнө.
 Тухайн үзүүлэлтийг үнэлэхээр бичигдсэн оноог өөрчилж болохгүй.
Шалгуур үзүүлэлтийн үнэлгээний дүнг гаргахдаа эхлээд бүлэг тус бүрийн онооны
дундажийг, дараа нь 3 бүлэг тус бүрийн онооны нийлбэрийг бүлгийн тоо (3)-нд хувааж
эцсийн дүн (дундаж хувь )-г гаргана.
Жишээ нь: Сум дундын эмнэлгийг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт
бүлэг 1 – 6 чиглэл/29 шалгуур үзүүлэлттэй
бүлэг 2 - 33 чиглэл/110 шалгуур үзүүлэлттэй
бүлэг 3 - 12 чиглэл/65 шалгуур үзүүлэлттэй
Үнэлэх чиглэл бүрийн онооны нийлбэрийн дундажаар тухайн чиглэлийн оноог гаргана.
Тухайлбал: бүлэг 1-ийн 1.Байгууллагын удирдлага, манлайлал чиглэл 10 шалгуур
үзүүлэлттэй. Үзүүлэлт бүрийг хангаж 100 өгсөн бол нийлбэр нь 1000 :10 = 100 оноо
Хэрэв 1.5 дах шалгуур үзүүлэлтэд 50 оноо өгч бусад шалгуур үзүүлэлтэд 100 оноо
өгсөн бол нийлбэр нь 950 : 10= 95 оноо болно.
Зарим шалгуур үзүүлэлт тухайн байгууллага (хувийн хэвшлийн эмнэлэг)-д
хамаарахгүй бол тайлбарт хамаарахгүй гэж бичнэ. Харин шалгуурт байгаа үзүүлэлтээс
аль нэг нь хамаарахгүй бол тухайн үзүүлэлтийг мөн хамаарахгүй гэж бичих ба оноо
өгөхдөө хасаж үнэлнэ. Жишээ нь: 3 шалгуур үзүүлэлтийн 2 үзүүлэлт хамаарч байгаа бол
тус бүрт 100 оноо өгсөн бол онооны дундажийг гаргахдаа хамаарахгүй үзүүлэлтийг
хасаж (200 : 2 үзүүлэлт = 100 оноо ) дүгнэнэ.
Харин эрүүл мэндийн байгууллага нь шалгуур үзүүлэлтэд тусгасан үйл ажиллагааг
хэрэгжүүлээгүйн улмаас шалгуурыг хамаарахгүй гэж хасан дүгнэж болохгүй.

Шалгуур үзүүлэлтийн үнэлгээний дүнг доорх загвараар дүгнэнэ.
Байгууллагын өөрийн үнэлгээнд тухайн байгууллагын үнэлгээ хийсэн багийн дүнг, харин
шинжээчид газар дээр нь очиж үнэлгээ хийсний дараа нэгдсэн дүнг тус тус хүснэгтэд
бичнэ.
Шалгуур үзүүлэлтийн үнэлгээний дүн
Бүлэг Шалгуур
үзүүлэлтийн
бүлэг
Байгууллагын өөрийн үнэлгээ Шинжээчийн үнэлгээ
Үнэлгээний
нийт оноо
Шалгуур
үзүүлэлтийн
тоо
Дундаж
хувь
Үнэлгээний
нийт оноо
Шалгуур
үзүүлэлтийн
тоо
Дундаж
хувь
1. Удирдлага,
бүтэц, зохион
байгуулалт
2. Тусламж
үйлчилгээний
технологийн мөрдөлт
3. Эрүүл ахуйн
нөхцөл,
халдварын
сэргийлэлт,
хяналт,
техникийн
үйлчилгээ
Нийт дүн
/хувиар/
Байгууллагын үнэлгээ хийсэн баг: Шинжээчдийн баг:
/нэр, гарын үсэг/ /нэр, гарын үсэг/
Ахлагч: Ахлагч:
Гишүүд: 1. Гишүүд: 1.
2.
2.
Байгууллагын даргын гарын үсэг/Тамга
Шинжилгээ, үнэлгээ хийсэн: Шинжилгээ, үнэлгээ хийсэн:
.... он ... сар ... өдөр .... он ... сар ... өдөр

 

 

 

Эргэн мэдээлэл

 

 

 

(01 дүгээр сарын 04-нөөс 01 дүгээр сарын 10-ны хооронд)

2015 ОНЫ 02 ДАХ 7 ХОНОГТ МЭДЭЭЛЭГДСЭН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ХАМШИНЖ,

СЭЖИГТЭЙ БОЛОН ӨВӨРМӨЦ ТОХИОЛДЛУУД

 

Энэ 7 хоногт нийт 5 төрлийн халдварт өвчний хамшинж, сэжигтэй 262 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх 7 хоногоос 73 тохиолдлоор их, өнгөрсөн оны мөн үеэс 166 тохиолдлоор их байна.

Цочмог халууралт, тууралтат өвчний хамшинж 9, цочмог халууралт, цэврүүт тууралтат хамшинж 200, цочмог шарлалттай хамшинж 24, цочмог цусархаг суулгалтын хамшинж 28, цочмог усархаг суулгалтын хамшинж 1 тус тус мэдээлэгдсэн байна.

 

Мэдээлэгдсэн хамшинж, сэжигтэй 76.3%-ийг цочмог халууралт, цэврүүт тууралттай өвчний хамшинж, 10.7%-ийг цочмог цусархаг суулгалтын хамшинж, 9.2%-ийг цочмог шарлалттай өвчний хамшинж, 3.4%-ийг цочмог халууралт, тууралттай өвчний хамшинж, 0.4%-ийг цочмог усархаг суулгалтын хамшинж тус тус эзэлж байна.

Халдварт өвчний хамшинж, сэжигтэй, өвөрмөц тохиолдол

Тайлангийн 7 хоногт

Өмнөх 7

хоногт

2015 онд

1.

Цочмог халууралт, тууралтат өвчний хамшинж

9

9

18

2.

Цочмог халууралт, цэврүүт тууралтат хамшинж

200

156

356

3.

Цочмог шарлалттай хамшинж

24

13

37

4.

Цочмог усархаг суулгалтын хамшинж

1

-

1

5.

Цочмог цусархаг суулгалтын хамшинж

28

11

39

6.

Мэдрэлийн цочмог халдварын хамшинж

-

-

-

7.

Сахуу

-

-

-

8.

Боом

-

-

-

9.

Хоолны хордлогот халдвар

-

-

-

10.

Эмнэлгээс шалтгаалсан халдвар

-

-

-

11.

Цочмог сул саажилт

-

-

-

12.

Цочмог цусархаг хамшинж

-

-

-

13.

Татран

-

-

-

14.

Тарваган тахал

-

-

-

15.

Дархлаажуулалтын дараах хүндрэл

-

-

-

Нийт

262

189

451

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2015 оны 02 дах 7 хоногт хамшинж, сэжигтэй тохиолдлын мэдээг Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Орхон ЭМГ, Баянзүрх, Чингэлтэй ЭМН тасалсан байна. Харин Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Сүхбаатар, Ховд ЭМГ, Хан-Уул, Багахангай ЭМН “0” мэдээлэл ирүүлсэн байна

 

2015 ОНЫ 02 ДАХ ДОЛОО ХОНОГТ МЭДЭЭЛЭГДСЭН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ХАМШИНЖ, СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫН ХӨДЛӨЛ ЗҮЙ

 

Дэлгэрэнгүй...

ЧАНАРЫН АЛБАНЫ ТАЙЛАН

ЧАНАРЫН АЛБАНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН 2014 энд дарж тайлан татаж авна уу

ЧАНАРЫН АЛБАНЫ ЖИЛ ЭЦСИЙН ТАЙЛАН 2014  энд дарж тайлан татаж авна у

 

ЗАЙН СУРГАЛТ

 

 

Зочилсон
34
Мэдээллүүд
280
Вэб холбоос
1
Нийтлэлийг үзсэн тоо
58423

Вэб холбоос

2016-11-07