АНХААР !!! ТАРВАГАН ТАХАЛ

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.

Халдвар хэрхэн дамжих вэ? Тарваган тахлын мэдээ

Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина.

Илрэх шинж тэмдэг

Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар  суулгах шинжүүд илэрнэ.

Сэргийлэлт

1.    Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад хандах

2.    Нохой зууж ирсэн тарвагад хүрэхгүй байх, хөдөлгөөн нь удааширсан тарвагыг агнахгүй байх, арьс, махыг ашиглахгүй байх

3.    Тарвагыг нохойгоор бариулах, хавхаар агнахыг цээрлэх

4.    Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад мэдэгдэх гэхдээ өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах, учир нь халдвар тархаж болзошгүй юм.

5.    Сэжигтэй өвчтөн болон эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах

6.    Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх

7.    Тарвага агналтыг зөвшөөрсөн газарт, тогтоосон хугацаанд сэргийлэх тарилга хийлгэсэн хүн хийх

8.    Ан хийж байх үедээ халад, бээлий хэрэглэж занших

9.    Гэртээ тарвага өвчих, нойтон арьс хадгалах, боловсруулаагүй мах оруулахыг цээрлэх

10. Голомттой нутгийн анчид, арьсны наймаачид, тарваганы мах идэх дуртай хүмүүсийг сэргийлэх  вакцинд хамруулах шаардлагатай юм. 

Эх сурвалж: Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

ХҮҮХДИЙН ЦҮНХНИЙ СТАНДАРТ БАЙГАА ЮУ?

 
СУРАГЧДЫН ЦҮНХНИЙ ЖИН ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байх ёстой.

 

Жишээ нь: Таны хүүхэд 30 кг жинтэй бол 3 кг-аас бага жинтэй цүнх байх ёстой.

Мөн өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардлагатай зүйлийг нь бүртгэж, өгч явуулж байгаарай. Зарим хүүхэд хичээл сургууль руугаа хүнд хөнгөн материалаар хийсэн тоглоом авч явдагаас болж гэмтэх тохиолдол гардаг гэнэ.

Баримт мэдээлэл:

Австралийн Нуруу нугасны мэргэжлийн багаас гаргадаг сэтгүүлд сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоосон байна. Иймд тэд сургуулийн бага насны хүүхдийн үүрч явах ачааны хүндийн дундаж хэмжээг тогтоож стандарт гаргасан байна.

Сургуулийн сурагчдын 79.1 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд байдаг, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50.0 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг болохыг тогтоосон байна.

 

Оросын хүүхдийн цүнхний стандарт

Анги /Цүнхний ачааны дундаж хэмжээ

1-2-р анги -1,5 кг-аас илүүгүй

3-4-р анги -2,0 кг-аас илүүгүй

5-6-р анги -2,5 кг-аас илүүгүй

7-8-р анги -3,5 кг-аас илүүгүй

9-11-р анги-4,0 кг-аас илүүгүй

Эх сурвалж: РоссийскойФедерацииот 29 декабря 2010г. № 189 г. Москвы «ОбутвержденииСанПиН 2.4.2.2821-10 «Санитарно-эпидемиологическиетребования к условиям и организацииобучения в общеобразовательныхучреждениях».


Угандад (2014 он) хийсэн судалгаагаар сургуулийн сурагчдын 30.8 хувь нь өөрийн биеийн жингийн 10%-иас хэтэрсэн хүнд жинтэй цүнхийг барьж байгааг тогтоожээ. Тэдний 88.2% нь хүзүү, мөр, нуруу нь өвддөг гэж хариулсан байна. Сурагчдын 35.4%-д хүнд цүнх барьж явдгаас шалтгаалсан булчин өвдөлт байдгийг илрүүлсэн байна. Нуруу бага зэрэг өвддөг сурагчдад удаан алхах, сургууль дээрээ удаан суудаг, Хүнд цүнх барьж явах зэрэгтэй хамааралтай болохыг тогтоосон байна. Сургуулийн сурагчдын 19% нь л сургууль дээрээ ном, дэвтэрээ хадгалах хайрцагтай байлаа (locker).


Шинэ Зеланд улсын (2010) хөдөлмөрийн эрүүл мэнд, эргонометрикийн төвийн судалгаагаар сургуулийн сурагчдын 77.1% нь булчин өвдөх хам шинжтэй, үүнээс: 44.3% нь хүзүү, 43.6% нь мөр, 36.4% нь нуруу, 35.0% нь аарцаг нуруунд тус тус өвддөг болохыг тогтоосон байна.

НЭГЭНТ ТА ХҮҮХДИЙНХЭЭ ЦҮНХИЙГ СОНГОСОН БОЛ:

1.  Цүнхээ зөв үүрч явах техникийг зааж өгөх:

a.  Нэг мөрөндөө хэзээ ч үүрч болохгүй, 2 мөрөндөө үүрэх. Мөн хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг тул цүнхний мөрөвчийг суллах. Ном, дэвтрээ хийсний дараа хүүхдийн цүнхийг үүрүүлэхэд доод тал нь хүүхдийн аарцганд, дээд тал нь мөрний хэмжээнд байхаар оосрыг нь тааруулах

 

 

c.  Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг.

d.  Тиймээс таны хүүхдийн цүнхний мөрөвч нарийн бол өргөн болгох мөн бүсэлхийгээр бүсэлдэг бүслүүр хийж өгөх 

e.  Хүнд жинтэй хавтгай зүйлийг аль болох нурууных ньталд хийх

2.  Цүнхний ачааллыг бууруулж болох бусад аргууд

a.  Боломжтой бол гэрт нь сургууль дээр хэрэглэдэг номыг авч өгөх

b.  Хэрэглэсэн номоо бие биедээ дамжуулдаг аяныг сургууль дээр явуулах

c.  Хүүхдээ хүргэж өгөхдөө цүнх нь хүнд байгаа эсэх болон өвдөлт өгч байгааг байнга асууж шийдлийг олж байх

d.  Биеийн тамирын хувцас, хөгжмийн зэвсэг зэрэг хүнд зүйлсээс гадна хүүхдийн цүнхэнд хүнд байх хичээлийг хэрэгслийг зохицуулж өгч явуулах

e.  Сургуулийн захиргаа болон багшид хүүхдийн цүнх хүнд байгаа талаар хүсэлт гаргаж хамтдаа шийдлийг олох

  i.  даалгаварыг нь олшруулж өгч байх

  ii.  цахимаар даалгаварыг нь явуулах

  iii.  сургууль дээр хүүхэд бүрт номоо хадгалах хайрцаг хийх

  iv.  Бага ангийн хүүхдүүдэд зориулсан ном бэлэглэх, хандивлах аян зохион байгуулах

эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Хуудас 17 -с 1

 

ЗАЙН СУРГАЛТ

 

 

Зочилсон
29
Мэдээллүүд
277
Вэб холбоос
1
Нийтлэлийг үзсэн тоо
51394

Вэб холбоос

2016-11-07