Амбулаторийн тасаг

 

 

 

Амбулаторийн тасаг нь Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний анхдагч төдийгүй бүх төрлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдгээрээ онцлогтой. Тус тасагт төрөлжсөн нарийн мэргэжлийн 22 кабинетэд 20 их эмч, 7- эмнэлгийн дунд мэргэжилтэн ажилладаг.
Анх 1931 оноос Орос докторын газар ажиллаж эхэлсэн тэр цагаас амбулаторийн үйл ажиллагаа явагдаж 1 эмч үзлэгээ хийж өвчтөнөө эмчилдэг байжээ.

1953е1958 оны хооронд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийн кабинет байгуулж эхэлснээр албан ёсны амбулаторийн тасагтай болсон байна.

1987-1996 оны хооронд хүүхдийн поликлиник тусдаа ажиллаж хүүхдийн чиглэлээр нарийн мэргэжлийн кабинетууд үзлэг хийж байсан байна.

Одоо тус тасагт Алтан гадас одонт дотрын их эмч  Ч.Туяа, Ц.Алтанцэцэг, ЭХ-ийн тэргүүний ажилтан  Ж.Оюунчимэг, Ц.Энхтуяа, Ч.Энхтуяа, Ч.Нарангэрэл,   Ц.Цэндаюуш, ЭМЯ-ний хүндэт жуух бичигтэй Б.Отгонгэрэл, Ж.Батсүх, Б.Булган, Л.Сэржээ, Ц.Нямжаргал, С.Алтангэрэл, Ж.Удвал, Х.Цэвэлмаа нар ажиллаж байна.
Мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй 5 их эмч, сувилагч, ахлах зэрэгтэй 3 их эмч , сувилагч ажиллаж байна.

Ер нь амбулаторийн тасгийн түүхэнд дурдагдах ёстой алдартнууд маань ажиллаж амьдарч байснаас дурьдахад: Монгол улсын хөдөлмөрийн баатар хүний гавьяат эмч Х.Дэлэг, хүний гавьяат эмч А.Сүрэнжав, Ж.Батдорж, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Ч.Жамсран, Алтан гадас одонт Я.Дэлгэрмаа, Жавзал, Б.Түвшинжаргал нар байлаа. Тус тасаг нь сүүлийн жилүүдэд нарийн мэргэжлийн кабинетуудыг орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр хангаж, ингэснээр ард иргэдэд үзүүлэх тусламжийн цар хүрээ улам өргөжиж байна.Одоо тус тасгийн эрхлэгчээр  их эмч Б.Отгонгэрэл, тасгийн менежерээр сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй Ж. Оюунчимэг нар ажиллаж байна.
Тасгийн эрхлэгч нар
1. 1972-1976 он - Шагдар5. 2000-2001 он – Б.Нямаа

2. 1977-1984 он – А.Сүрэнжав 6. 2001-2008 он – Д.Лхагвасүрэн
3. 1984-1999 он – Д.Лхагвасүрэн 7. 2008 оноос - Ч.Туяа

4. 1999- 2000 он – Ж.Батдорж 8. 2014 оноос Б.Отгонгэрэл

 

 

 

 

ЗАЙН СУРГАЛТ

 

 

Зочилсон
34
Мэдээллүүд
280
Вэб холбоос
1
Нийтлэлийг үзсэн тоо
58426

Вэб холбоос

2016-11-07