Сүрьеэгийн тасаг

Увс  аймгийн сүрьеэгийн тасаг нь 1958 онд Сүрьеэ ба арьсны диспансер нэртэй байгуулагдаж эмчээр нь В.А Власов ажиллаж байсан.

            1962 оноос бие даан айргийн сувилал нэртэй “Шар харгай” гэдэг газар гэрт байрлан ажил үйлчилгээгээ явуулж байсан. Эмчээр нь Чогсомжав, Чулуун нар байв.

 

 
   


            1968 оноос Сүрьеэгийн диспансер болж эрхлэгчээр нь  Тогтох  эмч , сувилагчаар нь Бэ.Жавзан  Ба.Жавзан диспансерийн сувилагчаар П. Ивгээл ажиллаж тэр үеэс сорил тавьж эхэлсэн гэдэг. Сүрьеэгийн байгууллагын үйл ажиллагаа, цар хүрээ жилээс жилд өргөжин тэлсээр 1978 он гэхэд тасаг 20 ортой , айргийн сувилал 10 ортой зуны улиралд Хархираа амралтанд байрлаж үйл ажиллагаагаа явуулж байлаа. Сүрьеэгийн диспансерийн эрхлэгч эмчээр Чогсомжав, Чулуун,Тогтох, Оюунбилэг,Ганжууржав, Одон, Отгонсүрэн нар ажиллаж байлаа.

 

1980 оноос Сүрьеэгийн диспансер , Арьс өнгөний диспансерийн хамтарсан урьдчилан сэргийлэх үзлэг хөдөө сумуудаар явдаг байсан.  198 онд рентген апараттай тоноглогдсон машин ирсэн нь урьдчилан сэргийлэх үзлэгийг сумуудаар хийж  нилээн үр дүнтэй ажил болж байлаа.

 Энэ үед тасаг 25 ортой ажиллаж  үүний 5 нь хүүхдийн ор байсан ба эмчээр нь Должинсүрэн ажиллаж байв. 

Одоо сүрьеэгийн тасаг нь 10 ортой, их эмч-2 сувилагч-6 ариутгагч-1 үйлчлэгч -1 орон тоотойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

1994 оноос Засгийн газраас  Халдварт өвчинтэй тэмцэх  үндэсний хөтөлбөр батлагдаж, Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэд хөтөлбөр баталж зохицуулагч эмчээр Ш. Отгонсүрэн амжилттай ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд  богино хугацааны шууд хяналттай эмчилгээг хийж Сүрьеэгийн эдгэрэлт  100% онош баталгаажуулалт 85% , Сүрьеэгийн илрүүлэлт   70  % д хүрч хөтөлбөрийн зорилт биелж байна

2005 оноос Глобал сангаас Дох сүрьеэгийн төсөл хэрэгжиж  төслийн ажилтанаар Я.Нансалмаа, Ж.Энхсайхан нар ажиллаж байна.  Төслийн хүрээнд – Хоолтой эмчилгээ –Сайн дурын идэвхтэнээр гэрээр эмийг зөөж уулгах – Амьжиргаа доогуур сүрьеэгээр өвдсөн хүмүүсд хүнсний тусламж үзүүлэх,- олон нийтэд сургалт сурталчилгаа хийх зэрэг ажлууд амжилттай хийгдэж байна.

 

ЗАЙН СУРГАЛТ

 

 

Зочилсон
29
Мэдээллүүд
277
Вэб холбоос
1
Нийтлэлийг үзсэн тоо
51387

Вэб холбоос

2016-11-07