хүүхдийн тасаг

Анх 1957 онд өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчлэх тасаг нэгдсэн эмнэлгийн харъяанд 5 ортой нэг эмч сувилагчтай нээгдэж ажиллаж эхэлснээс хойш 58 жил өнгөрч байна. Энэ хугацаанд хүүхдийн өвчлөл эндэгдэлийг бууруулах ,эмчлэх нөсөр их үйл ажиллагааг тухайн үед ажиллаж байсан эмч сувилагч ажилчдын хөдөлмөр зүтгэл шингэж ирсэн . Хүүхдийн тасаг нь тухайн үеийн байдлаас 80 орноос 40 ор , эмч 6- 3 , сувилагч 16-12, үйлчлэгч 9-4 хүртэл тоотойгоор зохион байгуулагдан ажил үйлчилгээг явуулж байсан.

Бидний ахмад үе анхны эмч Бумжаа, Б.Норов, С.Рэгзэн, Б.Нямаа ,М.Батаа, Ч.Батжаргал, Б.Югэрээ ,П.Баттунгалаг .зэрэг олон сайхан эмч нар ажиллаж залуу үеийг халамжлан сургаж өөрсдийн арга туршлагаа үлдээн ажиллаж байсан бөгөөд одоо тэдний ажил үйлийг үргэлжлүүлэн   ХДарьжав, З.Сүрэнхүү Н.Сэлэнгэ, Б.Байгалмаа нар ажиллаж байна.

 

ЗАЙН СУРГАЛТ

 

 

Зочилсон
34
Мэдээллүүд
280
Вэб холбоос
1
Нийтлэлийг үзсэн тоо
58424

Вэб холбоос

2016-11-07