Түүхэн замнал

1931 Улаангомд Европ ёсны эмнэлэг байгуулагдаж 1971 оноос Аймгийн нэгдсэн эмнэлэггэж нэрлэгдэх болжээ. 1975 он хүртэл 278 ортой үүнээс арьс өнгөний диспансер 15, сүрьеэгийн диспансер 35, хүүхдийн больниц 80, дотор 35, мэс засал 25, мэдрэл 10,халдварт 30, төрөх 25, эмэгтэйчүүд 10, нүд 5, шүд чих хамар хоолой 5, гэмтэл 5 ортой их эмч 40, бага эмч 17, сувилагч 92, асрагч 56 бүгд 328 ажилтантай жилдээ 3.7 сая төгрөгийн төсөвтэй 11.2 саятөгрөгийн үндсэнхөрөнгөтэй нэг давхар гурван барилгатайэмчилгээүйлчилгээний 12 тасагтай үйлажиллагаагаа явуулж ирсэн байна..

 1978 онд  нэгдсэн  эмнэлгийн 3 давхар байр, 1987 онд  халдвартын  2 давхар байр тус тус ашиглалтанд орсноор аймгийн хүн эмнэлгийн тусламжийг стандартын дагуу явуулах боломж бүрджээ. 1985 онд төвлөрсөн сэхээн амьдруулах тасаг 2002 онд уламжлалт эмчилгээний тасаг, тарилгын шингэн бэлтгэх тасаг ариутгал цусны  станц, хүлээн авахыг  нэгтгэж  яаралтай тусламжийн тасаг, оношлогооны жижиг  кабинетүүдийг нэгтгэж үйл оношийн тасаг 2003 оноос мэдрэлийн тасгийг тус тус бие даан ажиллуулахаар зохион байгуулжээ. Чих хамар хоолойн тасгийг тодорхой хугацаанд  ажиллуулаад мэс заслын тасагт  нэгтгэжээ. Олон жил дотрын тасагтай  хамт ажиллаж байсан мэдрэл, дангаар ажиллаж байсан арьс өнгөний тасаг, рентген лабораторийн  тасгуудын зохион байгуулалтыг өөрчилж, 2003 оноос дотор арьсны  эмгэгийн тасаг, мэдрэл уламжлалт эмчилгээний тасаг, үйл оношийн  тасаг, мэдрэл уламжлалт эмчилгээний тасаг, үйл оношийн тасаг, сэтгэц наркологийн тасаг, яаралтай тусламжийн тасаг, удирдлага хангамж үйлчилгээний тасаг  зэрэг зохион байгуулалтанд оруулж эмчилгээ үйлчилгээний уялдаа холбоог ЭМЯ –ны  стандартад нийцүүлэн. 1990 оноос хойш эмнэлгийн материаллаг бааз бэхжиж  сүүлийн үеийн эмчилгээ  оношлогооны багаж тоног  төхөөрөмжөөр хангагдаж  боловсон хүчний мэдлэг, ур чадвар байнга дээшлэн гадаадын олон төрлийн тусламж, төсөл хэрэгжсэнээр хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар дээшилж байна.

Энэ эмнэлэгт ажиллаж амьдарч байсан Монгол улсын хөдөлмөрийн баатар, хүний  гавьяат эмч Х.Дэлэгийн  хөдөлмөрийн алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Засгийн Газрын 1999 оны 07 дугаар  сарын 07 –ны 109 тоот  тогтоолоор аймгийн  нэгдсэн эмнэлгийг Монгол улсын хөдөлмөрийн  баатар, хүний гавьяат эмч Халтарын  Дэлэгийн нэрэмжит болгосон  юм.

 

2015 оны байдлаар  аймгийн нэгдсэн эмнэлэг нь 327эмч,  эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсадтай, 4 алба , 19тасаг нэгжтэй, 240 ортойгоор  эрүүл мэндийн II  шатлалын тусламж үйлчилгээг аймгийн хэмжээнд үзүүлж байна.

 

Манай эмнэлэгт дээд боловсролтой -78, тусгай дунд боловсролтой -151, бүрэн болон бүрэн бус дунд боловсролтой – 53, АУ-ны доктор -1, клиникийн профессор -15,  анагаах ухааны магистр -12, бакалавр  сувилагч -10, Зөвлөх зэрэгтэй эмч -1, Тэргүүлэх зэрэгтэй эм зүйч -1,  Тэргүүлэх зэрэгтэй эмч сувилагч тусгай мэргэжилтэн -21, ахлах зэрэгтэй эмч сувилагч тусгай мэргэжилтэн   23 ажиллаж  байгаа ба нийт эмнэлгийн эмч мэргэжилтний 29,8 % нь  цол зэрэгтэй байна. Эмч мэргэжилтний 84,3 % мэргэжил олгох  дээшлүүлэх дамжаанд  суралцсан байна.

 

Нэгдсэн эмнэлэг   нь  эмч-57 , Эм зүйч -2, ня-бо эдийн засагч -3, эх баригч -9,  бага эмч-13, лаборант -10, рентген техникч-2, эм найруулагч -2, сувилагч -113, автомеханик -1, нярав- 3, жолооч-8, тогооч-6, цахилгаанчин-1, мужаан- 1, слесарь- 2 зэрэг мэргэжилтэй ажилтантай.

Нэгдсэн  эмнэлгийн ерөнхий эмч,  даргаар:

 

1970 – 1973            Ж.Цэрэннадмид

 

1973 – 1980            Т.Ганжуурав

 

1980 – 1984            Б.Нямаа

 

1984 – 1990            Б.Буяндэлгэр

 

1990 – 1995            Ч.Батжаргал

 

1995 – 1996            Ш. Жийдээ

 

1996 – 1997            Б.Маамуу

 

1997 – 2000            Ц.Оюундэлгэр

 

2001 -2010             Б.Маамуу

 

2011-2012             Ц.Отгонбаяр

2013-2016             Ц.Алимаа

2016 оноос           Д.Доржготов нар ажиллаж байна.

 

1.Захиргааны тасгийн эрхлэгч –Г.Дэлгэрцэцэг

 

Ахлах                        -    Ц.Ганцэцэг

 

2.Дотрын тасгийн  эрхлэгч эмч –Я.Цэцэгмаа

 

Ахлах сувилагч -    Н.Булган

 

3.Хүүхдийн тасгийн эрхлэгч эмч – З.Сүрэнхүү

 

Ахлах сувилагч – С.Янжинхорлоо

 

4.Мэс заслын тасгийн эрхлэгч эмч – Л.Ганхуяг

 

Ахлах сувилагч – Л.Нарантуяа

 

5.Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн – Н.Шинэхүү

 

Ахлах сувилагч – Ц.Бүрнээ

 

6.Мэдрэл уламжлалтын тасгийн эрхлэгч эмч – С.Булгамаа

 

Ахлах сувилагч – Б.Цэрмаа

 

7.Сүрьеэгийн тасгийн  эрхлэгч эмч – Д.Мөнх-Амгалан

 

Ахлах сувилагч –Ч.Цэенхорлоо

 

8. Арьс харшлын тасгийн эрхлэгч эмч – С.Гэрэлмаа

 

Ахлах сувилагч – С.Дулмаа

 

9. Сэтгэцийн тасгийн эрхлэгч – П.Батжаргал

 

Ахлах сувилагч – Н.Цэцэгдарь

 

10. Халдвартын тасгийн эрхлэгч – Н.Туулцэцэг

 

Ахлах сувилагч – Н.Оюунчимэг

 

11.Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэг яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч –

 

Нямхүү

 

Ахлах сувилагч – Б.Тунгалаг

 

12. Үйл онош зүйн тасгийн эрхлэгч – П.Наранчимэг

 

Ахлах сувилагч – Ш.Байгалмаа

 

13.Санхүү аж ахуйн тасгийн эрхлэгч – Ц.Энхтөр

 

Ахлах  – Туяа

 

14.Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээний тасгийн эрхлэгч – С.Баяраа

 

Ахлах сувилагч – Т.Бороо

 

15. Амбулаторийн тасгийн эрхлэгч – Б.Отгонгэрэл

 

Ахлах сувилагч – Ж.Оюунчимэг

 

 

 

ЗАЙН СУРГАЛТ

 

 

Зочилсон
34
Мэдээллүүд
280
Вэб холбоос
1
Нийтлэлийг үзсэн тоо
58423

Вэб холбоос

2016-11-07