Эрхэм зорилго, зорилт

 Байгууллагын эрхэм зорилго:

 Үйлчлүүлэгчдэд ээлтэй, чанартай,тасралтгүй , тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэн,  хүн амын эрүүл мэндийг сайжруулж , өвчлөл эндэглэлийг   бууруулахад оршино.

Эмнэлгийн хэтийн зорилго:

       “Мэргэжлийн болон ёс зүйн өндөр ур чадвар, тэргүүний технологи, нотолгоонд тулгуурласан оношлогоо, эмчилгээ сувилгаа, нийгмийн эрүүл мэндийн цогц үйлчилгээ бүхий хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэгч эмнэлэг байна”.

Хэтийн зорилго, эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж ажиллана. Үүнд:

       Эмнэлзүйн менежментийг боловсронгуй болгох, эмчилгээ оношлогооны нэр төрлийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах

  • Эмчилгээ, оношлогоо, үйлчилгээний техник, технологийн шинэчлэл хийх
  • Удирдлага мэдээллийн тогтолцоог сайжруулан үйл ажиллагааны бүх хүрээнд удирдлагын шинэ хандлагыг төлөвшүүлэх
  • Хүний нөөцийн менежментийн тогтолцоог сайжруулах
  • Сувилахуйн зохион байгуулалт, арга зүйг шинэ шатанд гаргах
  • Эм болон эмчилгээний хоолны дэгийг боловсронгуй болгон эмчилгээний чанар үр дүнг дээшлүүлэх
  • Мэргэжлийн давтан сургалт болон тасралтгүй сургалтын зохион байгуулалт, чанарыг сайжруулах
  • Эрүүл мэндийн тусламжыг чанартай, шуурхай хүргэх санхүүгийн оновчтой хуваарилалт, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх
  • Эрдэм судлалын ажлын чанар үр өгөөжийг дээшлүүлэх
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах

Эрхэмлэх үнэт зүйл 

 Эмнэлэг, түүний тасаг нэгж, албадын эрхэмлэх зүйл бол:

  • Тус байгууллагад ажиллаж буй нийт ажилтан, ахмад үе, тэдний бүтээсэн хамгийн зөв шийдэлтэй эмчилгээ, үйлчилгээ
  • Байгууллага хамт олны сэтгэлд хүрсэн эвсэг найрсаг харилцаа
  • Ажилтан бүрийн идэвх чармайлт, итгэл, нэр хүнд, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх хүндэтгэл
  • Өөрийгөө хөгжүүлэх чадвар, бие биеэ тусалж дэмжих, энэ бүхнээр бахархах бахархал мөн

 

 

ЗАЙН СУРГАЛТ

 

 

Зочилсон
34
Мэдээллүүд
280
Вэб холбоос
1
Нийтлэлийг үзсэн тоо
58415

Вэб холбоос

2016-11-07